
2025.05.14-ний өдрөөс эхлэн “Огцрох амархан” нэртэй жагсаал 3 шаардлагын хүрээнд 21 хоногийн турш жагсан үр дүнд хүрлээ. Энэхүү жагсаалын талаар бичихгүй, тэмдэглэн үлдээхгүй байхын аргагүй олон үйл явдал зэрэг харуулсан залуусын давалгаатай жагсаал үр дүнд хүрч дууслаа.
“Огцрох амархан” жагсаалын 3 шаардлага
1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох
2. Дараагийн шинэ Засгийн газрыг эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжихгүй
3. Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх гэсэн үндсэн шаардлагатай жагсаал эмх цэгц, хөтөлбөр, эхлэх дуусах цаг, интэртайментлаг, баримт нотолгоотой, факттай хэнийг ч хаанаас ч гүтгэж доромжилж, тараан бутаргаж чадахгүй нягт болж дууслаа.
Залуучууд яагаад гэнэт уурласан бэ?, залуучууд яагаад гэнэт жагсаалд ийм идэвхитэй болчихсон юм бэ?, уран бүтээл хийж яваа залуусыг шударга бусын хонгилоор шалтгаангүй шүүснийх нь төлөө өс санасан уу?
Л.Оюун-Эрдэнийн төр барьсан хугацаанд бараа таваарын үнийн өсөлт, татвар шимтгэлийн дарамт, иргэдээс авах татвар торгуулийн өсөлт, шударга бус парк шинэчлэл бүтээн байгуулалт /брожур, ногоон автобус/, авилга хээл хахууль /нүүрс, хөгжийн банкны хулгай/, утааны эсрэг энэ бүгдийн эсэргүүцэн олон олон жагсаал цуглаан дүн хүйтэн өвөл, урин дулаан хавар цаг гэлтгүй иргэд залуус жагсаж ирсэн. Гэтэл хувьдаа бизнесгүй Ерөнхий сайдын гэр бүлийн тансаг хэрэглээ 2, 3 ажил хийгээд, бизнес эрхэлж татвар төлөөд ч тийм тансант хүрэхгүй байгаа нь Монголд ямар их хулгай явдаг, ямар их шударга бус зүйл болдог, бид яагаад ингэж дарамтлуулан амьдарч үг хэлж үзэл бодлоо боймлуулах ёстой вэ дуугарахгүй бол дарамтлуулсаар байх юм байна гэсэн залуусын бухимдал тэднийг төрийн ордны гадны 21 хоног суухад хүргэсэн байна.
Жагсаалд оролцогчид, үзэл бодлоо илэрхийлэн жагсагчдын яриа дан ганц цүнх, бөгжинд биш бид ийм их хургайг тэвчээд дугуй байж, бид татвар төлж байхад татварын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, харсаар байж дуугараагүй сөрөг хүчинд шаардлага тавьж чадахгүй ирснээ, шалтгаангүй баяжсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох хууль хэнд үйлчилж байгааг харах гэсэн залуусын жагсаал байлаа гэж харлаа.
Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Жагсаал хийгээд үр дүнгүй хэн ч гарсан ялгаагүй гэж нөгөө талд жагсаалыг дэмжихгүй шүүмжилсэн хүмүүсийн талч байсан. Шаарлага энгийн орлогоо нотол, нэг бол огцор байсан. Гэтэл орлогоо нотлоод асуудлыг шийдвэрлэх энгийн гарц байхад намын нөхдөөсөө, хамтарсан намын гишүүдээсээ итгэл үзүүлээч гэсэн бичиг тарааж чуулганы хэмжээнд өөрийн асуудлаа оруулж ирэн өвдөг шороодлоо. 2025.06.02-ны өдрийн чуулганы хариуг ордны гадаа дааран байж 1000 1000 залуус хүлээ, онлайнаар жагсагчид чих тавин нүд цавчилгүй гишүүдийн асуулт, яриаг сонсож суухдаа хэн нь хэн бэ, хэн юу хэлэв гэдгийг анхааралтай ажсан орой байлаа.
Эцэст нь “Огцрох амархан” жагсаалын 3 шаардлага болох
1. Ерөнхий сайд намын нөхдийн болон хамтарсан засгийн гишүүдийнхээ итгэлийг хүлээлгүй сайдын суудлаас бууж
2. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар 8 сайд өргөдлөө өгч хамтарсан засгийн газраас гарч буйгаа мэдэгдэж дараагийн засгийн газар эвслийн засгийн газар байгуулахгүй боллоо
3. Парламентэд нөлөө үзүүлэхгүй байх, үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй тухай Монгол услын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдсэнээр “Огцрох амархан” жагсаал шаардлагуудынхаа хариуг авч жагсаал тайван замаар өрнөж үр дүнд хүрч 2025.06.02-ны шөнө дууслаа.
Төлбөртэй жагсаал, цаанаа эзэнтэй гэж олон гишүүд хардаж бизнес эрхлэгчид нь нэр холбогдоод амжсан “Огцрох амархан” жагсаал залуусын ардчилалын эрхээ эдэлж, шаардлага хүргүүлэн шударга бусын өөдөөс сөрсөн хүндхэн өдрүүдэд гишүүд ямар хариу барьж, ямар үйлдэл гаргасныг нүдээрээ үзсэн 21 хоног байлаа. Дараагийн Ерөнхий сайд засгийн газар хэн ч байсан сонгогчид шаардлагаа тавьж, шударга ёсыг нэхсээр жагсаал нэрээ өөрслөн дахин төв талбайд цуглах л болно.
